КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА
Ард Санхүүгийн Нэгдэл нь 2005 онд үүсгэн байгуулагдсан үндэсний санхүүгийн нэгдэл компани юм.
Бид тэргүүлэгч компани, төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд ажилладаг.
Манай хөрөнгө оруулалтын багц санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, технологи, дэд бүтэц, блокчэйн, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 44 компаниас бүрддэг, үүнээс 8 нь нээлттэй компани юм.
АЛСЫН ХАРАА
Бүтээлч түйвээлтээр дэлхийд манлайлагч финтек нэгдэл болох.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлооно.
КОМПАНИЙН ТҮҮХ
2005
12 дугаар сарын 21-ний өдөр – Ажиллагсдын хувьцааны сангаас 10,000,000 төгрөгийн 10,000 ширхэг энгийн хувьцаа гаргажээ.
2006
2006 оны эцсээр 477,857 ширхэг гаргасан хувьцаатай, хувьцаа эзэмшигчдийн тоо 242 болов.
2007
2 дугаар сарын 21-ний өдөр – Тэтгэврийн сангийн үйлчилгээг санаачлан ХасБанк, ТСН-ийн ажиллагсдын Тэтгэврийн данс, сангийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, тус төрлийн үйлчилгээгээр Монголд анхдагч болж чадсан билээ.
2008
7 дугаар сарын 9-ний өдөр – Хувь нийлүүлэгчдийн хурал болж, нийт хувьцааны 52 хувийг эзэмшигч 35 хувь нийлүүлэгчид оролцож санхүү болон үйл ажиллагааны тайланг батлав.
2009
10 дугаар сарын 26-ны өдөр – Брокер, диллер, андеррайтер, хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монет Капитал ХХК-д хөрөнгө оруулалт хийв.
2010
5 дугаар сарын 27-ны өдөр – ИАйТи ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай, Тэтгэврийн сангийн үйлчилгээг дагнан хэрэгжүүлэх зорилготой, МТНД (Монголын Тэтгэврийн Нэрийн Данс) ХХК-ийг үүсгэн байгуулж, тэтгэврийн дансыг тус сангийн үйл ажиллагаанд шилжүүлэн өглөө.
2012
12 дугаар сарын 26-ны өдөр – Стратегийн чиглэлд өөрчлөлт оруулсны дараа Намсрай Актив ХХК, Ай Консепт ХХК-иудын дүрмийн сан дахь (EIT) ИАйТи ХХК-ийн эзэмшлийн тус бүр 50 хувийг гүйцэтгэх удирдлагад нь худалдах санал тавьж худалдан, холбогдох гэрээ хэлцлийг баталгаажууллаа.
2014
3 дугаар сарын 31-ний өдөр – ТУЗ-ийн дэргэд Хөрөнгө оруулалтын хороо, Шагнал урамшуулал, засаглал болон нэр дэвшүүлэх хороо, Эрсдэл санхүүгийн хороо, Аудитын хороог байгууллаа.
2016
9 дүгээр сар - Ард Санхүүгийн Нэгдэл болон иргэн Х.Батхишиг Монгол Шуудан ХК-ийн цаашдын хөгжлийн стратеги, алсын хараан дээр санал нэгдэж, хамтын ажиллагаагаа дараачийн шатанд гаргах зорилгоор хэлэлцээр хийсний үр дүнд Ард Санхүүгийн Нэгдэл Монгол Шуудан ХК-ийн 13 хувийг нэмж авах гэрээг байгууллаа. Уг хэлцлийн дараа Ард Санхүүгийн Нэгдэл нь Монгол шуудангийн 31 хувийг эзэмшиж байна.
2018
1 сарын 8-ны өдөр - Крипто Үндэстэн ТЗК Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хийж, менежментийн гэрээгээ баталж, хөрөнгө оруулах шийдвэрүүдээ гаргалаа.
2020
2 сарын 19-ны өдөр - Ард Санхүүгийн Нэгдэл ХК 2019 оны нийт ашгаас 12.65 хувь буюу 1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар хуваарилахаар шийдвэрлэлээ.
2022
2 сарын 16-ны өдөр - Ард Санхүүгийн Нэгдэл ХК 2021 оны ашгаасаа нийт 1,333,000,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 46.53 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ.
12 сарын 13-ны өдөр - #БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Mонгол Улсын 1.3 сая хүүхдэд AARD хувьцаа олгохоор боллоо.
2024
1 сарын 31-ны өдөр - 100 сая ардкойн устгалд орж зах зээл дээр эргэлдэж буй нийт ардкойны тоо 4.5 тэрбум болж буурлаа.
2011
12 дугаар сарын 25-ны өдөр – ТУЗ-ийн хурлаар Монет Капитал ХХК-ийн хувьцааг ИАйТи ХХК-ийн хувьцаагаар солилцон Монет Капитал ХХК-ийг 100 хувь тус компанийн охин компани болгох зорилгоор нэмж хувьцаа гарган Монет Капиталын хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлэхийг зөвшөөрөв.
2013
12 дугаар сарын 26-ны өдөр – Хувьцаа эзэмшигчидийн хурлын тогтоолоор Ард Даатгал ХХК-ийн 33.0 хувь, Ард Кредит ХХК-ийн 50 хувийг худалдан авахыг зөвшөөрч, Ард Санхүүгийн Нэгдэл нэрэн дор үйл ажиллагаа явуулах шийдвэр гарлаа.
2015
3 дугаар сарын 23-ны өдөр – Ард Санхүүгийн Нэгдэл Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй ХАА-н салбарт үйл ажиллагаа явуулдаг Жинст Увс ХК-ийн нийт гаргасан хувьцааны хяналтын багц болох 84.6 хувь буюу 45,028 ширхэг хувьцааг хуульд заасан хугацаанд багтаан блок арилжаагаар худалдан авлаа.
2017
2 сарын 9-ний өдөр - Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь өөрийн 100 хувийн эзэмшлийн Ард Секюритиз үнэт цаасны компанид 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дүрмийн санг нь нэмэгдүүлэн нийт 2 тэрбум төгрөгт хүргэснийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрлийг олголоо.
2019
6 сарын 21-ны өдөр - Ард Апп хэрэглэгчдийн тоо 200,000, Ард Кредитын харилцагчдийн тоо 100,000 хүрлээ.
2021
2 сарын 25-ны өдөр - Монголын хөрөнгийн зах зээл дээр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн үнэлгээ анх удаа 300 тэрбум төгрөгийн босгыг давав.
3 сарын 30-ны өдөр - Ард Апп хэрэглэгчдийн тоо 1 сая хүрэв.
2023
10 сарын 11-ны өдөр - Ард Апп шинэчлэгдсэн V5 хувилбар руу бүрэн шилжлээ.
12 сарын 15-ны өдөр - Үндэсний төвлөрсөн бус, нээлттэй урамшууллын оноо болох зорилгтой шинэчлэгдсэн Ардкойн 3.0 амжилттай нэвтэрлээ.
Мерчант
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 17 давхар
7700-3322
info@ardholdings.com
КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА
Ард Санхүүгийн Нэгдэл нь 2005 онд үүсгэн байгуулагдсан үндэсний санхүүгийн нэгдэл компани юм.
Бид тэргүүлэгч компани, төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд ажилладаг.
Манай хөрөнгө оруулалтын багц санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, технологи, дэд бүтэц, блокчэйн, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 44 компаниас бүрддэг, үүнээс 8 нь нээлттэй компани юм.
АЛСЫН ХАРАА
Бүтээлч түйвээлтээр дэлхийд манлайлагч финтек нэгдэл болох.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлооно.
Мерчант
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 17 давхар
7700-3322
info@ardholdings.com
Мерчант
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал Тауэр, 17 давхар
7700-3322
info@ardholdings.com
КОМПАНИЙН ТҮҮХ
2005
12 дугаар сарын 21-ний өдөр – Ажиллагсдын хувьцааны сангаас 10,000,000 төгрөгийн 10,000 ширхэг энгийн хувьцаа гаргажээ.
10 дугаар сарын 25-ны өдөр – ТУЗ-ийн анхны хурал болж Б. Дэлгэржаргал, А. Батболд, Б. Туул, Г. Цогбадрах, Н. Энхсайхан нарын бүрэлдэхүүнтэй ТУЗ-ийг байгуулж, ТУЗ-ийн даргаар Б. Дэлгэржаргал ажиллаж эхэллээ.
2006
Ажилчдад шинээр хувьцаа эзэмшүүлэх журам батлагдав.
1 дүгээр сарын 6-ны өдөр – Д. Амарбаясгаланг Гүйцэтгэх захирлаар томиллоо.
2006 оны эцсээр 477,857 ширхэг гаргасан хувьцаатай, хувьцаа эзэмшигчдийн тоо 242 болов.
2007
2 дугаар сарын 21-ний өдөр – Тэтгэврийн сангийн үйлчилгээг санаачлан ХасБанк, ТСН-ийн ажиллагсдын Тэтгэврийн данс, сангийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, тус төрлийн үйлчилгээгээр Монголд анхдагч болж чадсан билээ.
5 дугаар сарын 1-ний өдөр – Л. Соронзонболдыг Гүйцэтгэх захиралаар томилов.
6 дугаар сарын 13-ны өдөр – ТУЗ-ийн хурлын шийдвэрээр мэдээлэл, технологийн шийдэл, программ хангамж боловсруулах, үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх, сургалт явуулах үйл ажиллагаатай компанийг ТэнГэр Системс нэрийн дор 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулав.
8 дугаар сарын 30-ний өдөр – Б. Ганбатыг Гүйцэтгэх захирлаар томилов.
9 дүгээр сарын 26-ны өдөр – Техник Технологийн Коллеж буюу одоогийн Техник Технологийн Дээд Сургууль (хөрөнгө оруулалт хийх шийдвэрээр)-ийн хувьцааг худалдан авч 28 хувийн хувьцаа эзэмшигч болов.
10 дугаар сарын 19-ний өдөр – Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Хонхор хорооллын орчимд баригдаж буй Ургах Наран хорооллыг барих ажлын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй “BSP” ХХК-тай хамтран ажиллах шийдвэр гаргав.
2008
1 дүгээр сарын 6-ны өдөр – ХасБанкнаас 2006 оноос жил бүр зохион байгуулдан Дуулиан 2020 тэмцээнд 11 дүгээр сургуулийн баг тамирчдыг ивээн тэтгэж оролцохоор болов.
6 дугаар сарын 16-ны өдөр – ИАйТи Капитал Менежмент ХХК-иас хувьцааг нэмж гаргах болон шинэ хөрөнгө оруулагчдад хувьцаа худалдахыг зөвшөөрөх тухай, мөн нэмж хувьцаа гаргасантай холбогдуулан улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг бүртгүүлэх тухай шийдвэр гарлаа.
7 дугаар сарын 9-ний өдөр – Хувь нийлүүлэгчдийн хурал болж, нийт хувьцааны 52 хувийг эзэмшигч 35 хувь нийлүүлэгчид оролцож санхүү болон үйл ажиллагааны тайланг батлав.
7 дугаар сарын 24-ний өдөр – ИАйТи ХХК нь ТСН-ийн хувьцааг эзэмших EIT Capital Management ХХК (ИСиЭм)-ийг тусгайлан байгуулах шийдвэрийг гаргаж, тус компаниар дамжуулан д гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оруулахаас гадна ТэнГэрийн хувьцааг нэмж авах хөрөнгө санхүүг амжилттай босгож ирсэн бөгөөд өөрөө тус компанийн менежментийг нь хийж ирсэн юм. ИСиЭм ХХК-ийг үүсгэн байгуулснаар ИАйТи ХХК-ийн хувьцааны үнэ цэнийг үлэмж өсгөлөө.
7 дугаар сарын 24-ний өдөр – ИСиЭм ХХК-ийг үүсгэн байгуулж ИАйТи ХХК-ийн хувьцааны үнэ цэнийг өсгөв.
12 дугаар сарын 19-ний өдөр – Хөрөнгө оруулалт, эх үүсвэрийн удирдлагын бодлогыг ТУЗ-өөс батлав.
2009
3 дугаар сарын 11-ний өдөр – ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Ч. Ганхуяг, А. Батболд, Л. Төр-Од нарыг гишүүнээр томилов.
3 дугаар сарын 11-ний өдөр – Хяналтын Зөвлөлийн гишүүдээр С. Дауренбек, Ж. Мөнхсайхан, Г. Зул, Б. Оюунгэрэл, Г. Эрдэнэбаяр нарыг томилов.
4 дүгээр сарын 17-ны өдөр – ТУЗ-ийн дэргэд дотоод аудит буюу дотоод хяналтын нэгж байгуулан дотоод аудитын нэгжийн даргаар Л. Төр-Од, гишүүдээр С. Дауренбек, Г. Эрдэнэбаярыг томилов.
10 дугаар сарын 26-ны өдөр – Брокер, диллер, андеррайтер, хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монет Капитал ХХК-д хөрөнгө оруулалт хийв.