Гэнэтийн ослын даатгалГэнэтийн эрсдэл хаалга тогшдоггүйАливаа гэнэтийн ослын улмаас үүдэн даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх даатгал юм
Таныг ямар эрсдэлээс даатгах вэ?
• Үйлдвэрлэл техникийнМашин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үед болон цахилгаан хүчдэл, дэлбэрэлт, шаталт зэргийн нөлөөгөөр учирсан осол, химийн бодист хордох, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс гарч болох осол гэх мэт эрсдэл.
• Техниктэй харьцах үеийнУнадаг дугуй, мотоцикл, автомашин зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, унах, живэх гэх мэт эрсдэл.
• БайгалийнГазар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүчит салхи, үер, хөрсний нуралт, цөмрөлт, аянга, аадар бороо, мөндөр, ой хээрийн түймэр, усанд живэх, шавар намагт шигдэх гэх мэт эрсдэл
• АхуйнУнаж бэртэх, хальтирах, зам тээврийн аюул осолд өртөх, элдэв юманд цохиулах, хавчуулах, түлэгдэх, хорт хийнд хордох гэх мэт эрсдэл.
• Гадны нөлөөллийнБусдын гэмт үйлдлийн улмаас сум, хутга мэсэнд өртөх, хорлогдох, зодуулах, цохиулах зэргээр гэмтэх гэх мэт эрсдэл.


Гэнэтийн ослын даатгалын давуу тал?Даатгалын үнэлгээ зах зээлийн хувьд хамгийн бага буюу 1,000,000₮ ба даатгалын хураамж уян хатан.Хөдөлмөрийн чадвар алдагдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар нөхөн олговор өгдөг.Нөхөн төлбөрийг богино хугацаанд шийдвэрлэнэ.

Даатгалын үнэлгээ ба хураамж:Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд үнэлгээний доод хэмжээ нь 1,000,000 төгрөгөөс багагүй байнаДаатгалын хураамжийг даатгуулагчийн ажил мэргэжил, даатгалын хамгаалалтаас хамааруулан үнийн уян хатан нөхцөлөөр санал болгож болно
















