
Ард Апп нь финтек салбарт санхүүгийн үйлчилгээг харилцагчдад хүртээмжтэй, найдвартай хүргэхийн зэрэгцээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсын ISO 27001:2013 стандарт болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангасан мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог мөрдлөг болгон ажиллаж байна.
Бид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч, түнш байгууллагуудтай хамтран ажиллахдаа мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо нь олон улсын стандартын шаардлагыг мөрддөг байхыг зорин ажилладаг.
Мэдээллийг цуглуулахдаа зөвхөн харилцагчийн олгосон зөвшөөрлийн хүрээнд тухайн зорилгод нь нийцүүлэн ашиглана. Хуульд зааснаас бусад тохиолдолд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр өөр зорилгоор ашиглах, хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулах, задруулахгүй.
Компани нь үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хүний болон бусад этгээдийн нууцыг байгууллагын нууцын адил хамгаална. Ажилтан бүр өөрийн ажил үүргийн хүрээнд хариуцаж байгаа, эсхүл албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн хязгаарлагдмал хэрэгцээнд ангиллын мэдээллийг чанд хадгалах, хамгаалах бусдад аливаа хэлбэрээр задруулахгүй.
Компани харилцагчийн мэдээллийг хамгаалахын тулд мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийг тогтмол үнэлж, удирддаг. Эрсдэлийг багасгах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар техникийн шийдлүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.