Үндсэн контент руу шилжих
logo
about us background
Санхүүгийн ирээдүйг хамтдаа бүтээнэИННОВАЦИД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ,
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ӨСГӨНӨ
Ард Санхүүгийн Нэгдэл нь 2005 онд үүсгэн байгуулагдсан үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Бид тэргүүлэгч компани, төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд ажилладагМанай хөрөнгө оруулалтын багц санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, технологи, дэд бүтэц, блокчэйн, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 44 компаниас бүрддэг, үүнээс 8 нь нээлттэй компани юм

Бидний замналын гол үе шат, амжилтууд

ШИНЭЛЭГ САНХҮҮГИЙН ШИЙДЛЭЭС ЭХЛЭЭД ЗАХ ЗЭЭЛИЙН ТЭЛЭЛТ ХҮРТЭЛ

2005 - 12 сарын 21

Ажиллагсдын хувьцааны сангаас 10,000,000 төгрөгийн 10,000 ширхэг энгийн хувьцаа гаргажээ.

2006 - 2006 оны эцсээр

477,857 ширхэг гаргасан хувьцаатай, хувьцаа эзэмшигчдийн тоо 242 болов.

2007 - 2 сарын 21

Тэтгэврийн сангийн үйлчилгээг санаачлан ХасБанк, ТСН-ийн ажиллагсдын Тэтгэврийн данс, сангийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, тус төрлийн үйлчилгээгээр Монголд анхдагч болж чадсан билээ.

2008 - 7 сарын 9

Хувь нийлүүлэгчдийн хурал болж, нийт хувьцааны 52 хувийг эзэмшигч 35 хувь нийлүүлэгчид оролцож санхүү болон үйл ажиллагааны тайланг батлав.

2009 - 10 сарын 26

Брокер, диллер, андеррайтер, хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монет Капитал ХХК-д хөрөнгө оруулалт хийв.

2010 - 5 сарын 27

ИАйТи ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай, Тэтгэврийн сангийн үйлчилгээг дагнан хэрэгжүүлэх зорилготой, МТНД (Монголын Тэтгэврийн Нэрийн Данс) ХХК-ийг үүсгэн байгуулж, тэтгэврийн дансыг тус сангийн үйл ажиллагаанд шилжүүлэн өглөө.

2011 - 12 сарын 25

ТУЗ-ийн хурлаар Монет Капитал ХХК-ийн хувьцааг ИАйТи ХХК-ийн хувьцаагаар солилцон Монет Капитал ХХК-ийг 100 хувь тус компанийн охин компани болгох зорилгоор нэмж хувьцаа гарган Монет Капиталын хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлэхийг зөвшөөрөв.

2012 - 2 сарын 26

Стратегийн чиглэлд өөрчлөлт оруулсны дараа Намсрай Актив ХХК, Ай Консепт ХХК-иудын дүрмийн сан дахь (EIT) ИАйТи ХХК-ийн эзэмшлийн тус бүр 50 хувийг гүйцэтгэх удирдлагад нь худалдах санал тавьж худалдан, холбогдох гэрээ хэлцлийг баталгаажууллаа.

2013 - 12 сарын 26

Хувьцаа эзэмшигчидийн хурлын тогтоолоор Ард Даатгал ХХК-ийн 33.0 хувь, Ард Кредит ХХК-ийн 50 хувийг худалдан авахыг зөвшөөрч, Ард Санхүүгийн Нэгдэл нэрэн дор үйл ажиллагаа явуулах шийдвэр гарлаа.

2014 - 3 сарын 31

ТУЗ-ийн дэргэд Хөрөнгө оруулалтын хороо, Шагнал урамшуулал, засаглал болон нэр дэвшүүлэх хороо, Эрсдэл санхүүгийн хороо, Аудитын хороог байгууллаа.

2015 - 3 сарын 23

Ард Санхүүгийн Нэгдэл Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй ХАА-н салбарт үйл ажиллагаа явуулдаг Жинст Увс ХК-ийн нийт гаргасан хувьцааны хяналтын багц болох 84.6 хувь буюу 45,028 ширхэг хувьцааг хуульд заасан хугацаанд багтаан блок арилжаагаар худалдан авлаа.

2016 - 9 сар

Ард Санхүүгийн Нэгдэл болон иргэн Х.Батхишиг Монгол Шуудан ХК-ийн цаашдын хөгжлийн стратеги, алсын хараан дээр санал нэгдэж, хамтын ажиллагаагаа дараачийн шатанд гаргах зорилгоор хэлэлцээр хийсний үр дүнд Ард Санхүүгийн Нэгдэл Монгол Шуудан ХК-ийн 13 хувийг нэмж авах гэрээг байгууллаа. Уг хэлцлийн дараа Ард Санхүүгийн Нэгдэл нь Монгол шуудангийн 31 хувийг эзэмшиж байна.

2017 - 2 сарын 9

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь өөрийн 100 хувийн эзэмшлийн Ард Секюритиз үнэт цаасны компанид 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дүрмийн санг нь нэмэгдүүлэн нийт 2 тэрбум төгрөгт хүргэснийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрлийг олголоо.

2018 - 1 сарын 8

Крипто Үндэстэн ТЗК Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хийж, менежментийн гэрээгээ баталж, хөрөнгө оруулах шийдвэрүүдээ гаргалаа.

2019 - 6 сарын 21

Ард Апп хэрэглэгчдийн тоо 200,000, Ард Кредитын харилцагчдийн тоо 100,000 хүрлээ.

2020 - 2 сарын 19

Ард Санхүүгийн Нэгдэл ХК 2019 оны нийт ашгаас 12.65 хувь буюу 1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар хуваарилахаар шийдвэрлэлээ.

2021 - 2 сарын 25

Монголын хөрөнгийн зах зээл дээр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн үнэлгээ анх удаа 300 тэрбум төгрөгийн босгыг давав. 3 сарын 30-ны өдөр - Ард Апп хэрэглэгчдийн тоо 1 сая хүрэв.

2022 - 2 сарын 16

Ард Санхүүгийн Нэгдэл ХК 2021 оны ашгаасаа нийт 1,333,000,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 46.53 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ. 12 сарын 13-ны өдөр - #БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Mонгол Улсын 1.3 сая хүүхдэд AARD хувьцаа олгохоор боллоо.

2023 - 10 сарын 11

Ард Апп шинэчлэгдсэн V5 хувилбар руу бүрэн шилжлээ. 12 сарын 15-ны өдөр - Үндэсний төвлөрсөн бус, нээлттэй урамшууллын оноо болох зорилгтой шинэчлэгдсэн Ардкойн 3.0 амжилттай нэвтэрлээ.

2024 - 1 сарын 31

100 сая ардкойн устгалд орж зах зээл дээр эргэлдэж буй нийт ардкойны тоо 4.5 тэрбум болж буурлаа. 2 сарын 21-нд Ард Кредит ББСБ ХК 2024 оны Хөрөнгийн зах зээлийн салхийг хагалж FPO буюу нэмэлт хувьцааны захиалгаа 102.27% биелүүлж, захиалга амжилттай хаагдлаа. 13.5 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргах зөвшөөрөл авч, амжилттай хаав.

2025 - 5 сарын 1

Ард Кредит ББСБ ХК нь Монгол Шуудан ХК-тай хамтран ухаалаг Пос системээр дамжуулан санхүүгийн үйлчилгээ хүргэнэ. Ребрендинг хийж, шинэ өнгө төрхөө танилцуулав.

2026 - 2 сарын 13

Ард Санхүүгийн Нэгдэл, Surfin AI компанитай хамтран Монголд анх удаа хиймэл оюуны шийдлийг санхүүгийн бүтээгдэхүүнд нэвтрүүлнэ. Ард Кредит ББСБ ХК, Nomadic Racing багт хөрөнгө оруулж Nomadic Ard Racing мэргэжлийн мото спортын багтай боллоо. 12 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргах зөвшөөрөл авч, амжилттай хаав.

ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭНЭБид зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч биш - Монголын хөрөнгө оруулагчдын шинэ үеийг бий болгогч зах зээлийн манлайлагчид юм. Хөрөнгөө өсгөхийг хүссэн хэн ч бай, стратегийн түнш хайж буй бизнес ч бай - Ард Санхүүгийн Нэгдэл бол таны итгэлт хамтрагч байх болно.

БИДНИЙ КОМПАНИУД

partner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logo
partner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logopartner logo
Хүчтэй. Хамтдаа.Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.
Холбоо Барих
Хаяг: Сэнтрал Тауэр 17 давхар, Улаанбаатар хот Монгол Улс Цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-18:00 Бямба-Ням: Амарна
Хаяг: Сэнтрал Тауэр 1 давхар, Улаанбаатар хот Монгол Улс Цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-19:00 Бямба 10:00-18:00
Хаяг: Блю Скай Тауэр 9 давхар, Улаанбаатар хот Монгол Улс Цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-18:00 Бямба-Ням: Амарна
Утас: +976 77003322 И-мэйл: info@ardholdings.com
Биднийг дагах
© 2026 ard.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.