
Эрүүл мэндийн зөвлөгөөМанай Приорити үйлчилгээний хүрээнд эрхэм харилцагч та Монголын тэргүүлэх эрүүл мэндийн байгууллагуудаар нэгдсэн байдлаар үйлчилгээ авах боломжтой ба Спорт болон гоо сайхны үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжтой.

Тусгай эвент & бусад үйлчилгээКоньсерж үйлчилгээний хүрээнд эрхэм харилцагч та дараах үйлчилгээг авах боломжтой.
- Бизнес болон хувийн зорилгоор үнэ цэнтэй мэдээлэл, харилцаа холбоо үүсгэх арга хэмжээний мэдээлэл
- Рестораны цагийн хуваарийн талаарх мэдээлэл, ширээ захиалга
- Хүүхдийн сургуулийн мэдээлэл, холбогдох зөвлөгөө авах үйлчилгээ
- Виз мэдүүлэх, материал бүрдүүлэлттэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл авах

Ажил хэргийн уулзалтХарилцагч таны бизнесийн болон хувийн зорилгоор хийж буй уулзалт, арга хэмжээнд ашиглагдах конференс заал болон уулзалтын өрөө захиалах үйлчилгээг үзүүлж байна.

Аялал жуулчлалЭрхэм харилцагч та дараах үйлчилгээг авах боломжтой.
- Бизнес болон өөрийн сонирхлын дагуу аялалын хөтөлбөр гаргах, зохион байгуулах үйлчилгээ
- Захиалгын үйлчилгээ авах /Автомашин түрээслэх, Онгоцны билет, зочид буудал гэх мэт/
- Чингис хаан олон улсын нисэх буудлын ВИП лоунжаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх
















