
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ӨСГӨНӨ
Бидний замналын гол үе шат, амжилтууд
ШИНЭЛЭГ САНХҮҮГИЙН ШИЙДЛЭЭС ЭХЛЭЭД ЗАХ ЗЭЭЛИЙН ТЭЛЭЛТ ХҮРТЭЛ
2005 - 12 дугаар сарын 21-ний өдөр
Ажиллагсдын хувьцааны сангаас 10,000,000 төгрөгийн 10,000 ширхэг энгийн хувьцаа гаргажээ
2006 - 2006 оны эцсээр
477,857 ширхэг гаргасан хувьцаатай, хувьцаа эзэмшигчдийн тоо 242 болов
2007 - 2 дугаар сарын 21-ний өдөр
Тэтгэврийн сангийн үйлчилгээг санаачлан ХасБанк, ТСН-ийн ажиллагсдын Тэтгэврийн данс, сангийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, тус төрлийн үйлчилгээгээр Монголд анхдагч болж чадсан билээ
2008 - 7 дугаар сарын 9-ний өдөр
Хувь нийлүүлэгчдийн хурал болж, нийт хувьцааны 52 хувийг эзэмшигч 35 хувь нийлүүлэгчид оролцож санхүү болон үйл ажиллагааны тайланг батлав
2009 - 10 дугаар сарын 26-ны өдөр
Брокер, диллер, андеррайтер, хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монет Капитал ХХК-д хөрөнгө оруулалт хийв
2010 - 5 дугаар сарын 27-ны өдөр
ИАйТи ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай, Тэтгэврийн сангийн үйлчилгээг дагнан хэрэгжүүлэх зорилготой, МТНД (Монголын Тэтгэврийн Нэрийн Данс) ХХК-ийг үүсгэн байгуулж, тэтгэврийн дансыг тус сангийн үйл ажиллагаанд шилжүүлэн өглөө
2011 - 12 дугаар сарын 25-ны өдөр
ТУЗ-ийн хурлаар Монет Капитал ХХК-ийн хувьцааг ИАйТи ХХК-ийн хувьцаагаар солилцон Монет Капитал ХХК-ийг 100 хувь тус компанийн охин компани болгох зорилгоор нэмж хувьцаа гарган Монет Капиталын хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлэхийг зөвшөөрөв
2012 - 2 дугаар сарын 26-ны өдөр
Стратегийн чиглэлд өөрчлөлт оруулсны дараа Намсрай Актив ХХК, Ай Консепт ХХК-иудын дүрмийн сан дахь (EIT) ИАйТи ХХК-ийн эзэмшлийн тус бүр 50 хувийг гүйцэтгэх удирдлагад нь худалдах санал тавьж худалдан, холбогдох гэрээ хэлцлийг баталгаажууллаа
2013 - 12 дугаар сарын 26-ны өдөр
Хувьцаа эзэмшигчидийн хурлын тогтоолоор Ард Даатгал ХХК-ийн 33.0 хувь, Ард Кредит ХХК-ийн 50 хувийг худалдан авахыг зөвшөөрч, Ард Санхүүгийн Нэгдэл нэрэн дор үйл ажиллагаа явуулах шийдвэр гарлаа
2014 - 3 дугаар сарын 31-ний өдөр
ТУЗ-ийн дэргэд Хөрөнгө оруулалтын хороо, Шагнал урамшуулал, засаглал болон нэр дэвшүүлэх хороо, Эрсдэл санхүүгийн хороо, Аудитын хороог байгууллаа
2015 - 3 дугаар сарын 23-ны өдөр
Ард Санхүүгийн Нэгдэл Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй ХАА-н салбарт үйл ажиллагаа явуулдаг Жинст Увс ХК-ийн нийт гаргасан хувьцааны хяналтын багц болох 84.6 хувь буюу 45,028 ширхэг хувьцааг хуульд заасан хугацаанд багтаан блок арилжаагаар худалдан авлаа.
2016 - 9 дүгээр сар
Ард Санхүүгийн Нэгдэл болон иргэн Х.Батхишиг Монгол Шуудан ХК-ийн цаашдын хөгжлийн стратеги, алсын хараан дээр санал нэгдэж, хамтын ажиллагаагаа дараачийн шатанд гаргах зорилгоор хэлэлцээр хийсний үр дүнд Ард Санхүүгийн Нэгдэл Монгол Шуудан ХК-ийн 13 хувийг нэмж авах гэрээг байгууллаа. Уг хэлцлийн дараа Ард Санхүүгийн Нэгдэл нь Монгол шуудангийн 31 хувийг эзэмшиж байна.
2017 - 2 сарын 9-ний өдөр
Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь өөрийн 100 хувийн эзэмшлийн Ард Секюритиз үнэт цаасны компанид 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дүрмийн санг нь нэмэгдүүлэн нийт 2 тэрбум төгрөгт хүргэснийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрлийг олголоо.
2018 - 1 сарын 8-ны өдөр
Крипто Үндэстэн ТЗК Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хийж, менежментийн гэрээгээ баталж, хөрөнгө оруулах шийдвэрүүдээ гаргалаа.
2019 - 6 сарын 21-ны өдөр
Ард Апп хэрэглэгчдийн тоо 200,000, Ард Кредитын харилцагчдийн тоо 100,000 хүрлээ.
2020 - 2 сарын 19-ны өдөр
Ард Санхүүгийн Нэгдэл ХК 2019 оны нийт ашгаас 12.65 хувь буюу 1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар хуваарилахаар шийдвэрлэлээ.
2021 - 2 сарын 25-ны өдөр
Монголын хөрөнгийн зах зээл дээр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн үнэлгээ анх удаа 300 тэрбум төгрөгийн босгыг давав. 3 сарын 30-ны өдөр - Ард Апп хэрэглэгчдийн тоо 1 сая хүрэв.
2022 - 2 сарын 16-ны өдөр
Ард Санхүүгийн Нэгдэл ХК 2021 оны ашгаасаа нийт 1,333,000,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 46.53 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ. 12 сарын 13-ны өдөр - #БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Mонгол Улсын 1.3 сая хүүхдэд AARD хувьцаа олгохоор боллоо.
2023 - 10 сарын 11-ны өдөр
рд Апп шинэчлэгдсэн V5 хувилбар руу бүрэн шилжлээ. 12 сарын 15-ны өдөр - Үндэсний төвлөрсөн бус, нээлттэй урамшууллын оноо болох зорилгтой шинэчлэгдсэн Ардкойн 3.0 амжилттай нэвтэрлээ.
2024 - 1 сарын 31-ны өдөр
100 сая ардкойн устгалд орж зах зээл дээр эргэлдэж буй нийт ардкойны тоо 4.5 тэрбум болж буурлаа.
МАНАЙ БИЗНЕСИЙН ЭКОСИСТЕМ
Ард Санхүүгийн Нэгдэл нь салбар бүрд тогтвортой өсөлтийг хангахын тулд бизнесийн уян хатан, эрч хүчтэй сүлжээг удирдан ажиллуулдаг.
Банк ба Санхүү - Ард Кредит, Ард Секюритиз, Ард
Даатгал - Ард Даатгал, АрдЛайф, Ард
Технологи ба Инноваци - АрдКойн, Ард Апп
Хөрөнгө оруулалт ба Хөрөнгийн зах зээл – Ард Холдингс, Ард Хөрөнгө, Ард Менежмент
Дэд бүтэц ба Хэвлэл мэдээлэл – Монгол шуудан, iConcept, Намсрай Актив
ЯАГААД АРДЫГ СОНГОХ ЁСТОЙ ВЭ?
Монгол улсад хамгийн сүүлийн үеийн финтек дэвшлийг бий болгоно
Бидний хөрөнгө оруулалт урт хугацааны амжилтад стратегийн хувьд чиглэн ажиллаж буй
Хүчтэй компанийн засаглалд, хувьцаа эзэмшигчдийг үнэ цэнийг эрхэмлэнэ
















