
Бидний замналын гол үе шат, амжилтууд
Ажиллагсдын хувьцааны сангаас 10,000,000 төгрөгийн 10,000 ширхэг энгийн хувьцаа гаргажээ
477,857 ширхэг гаргасан хувьцаатай, хувьцаа эзэмшигчдийн тоо 242 болов
Тэтгэврийн сангийн үйлчилгээг санаачлан ХасБанк, ТСН-ийн ажиллагсдын Тэтгэврийн данс, сангийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, тус төрлийн үйлчилгээгээр Монголд анхдагч болж чадсан билээ
Хувь нийлүүлэгчдийн хурал болж, нийт хувьцааны 52 хувийг эзэмшигч 35 хувь нийлүүлэгчид оролцож санхүү болон үйл ажиллагааны тайланг батлав
Брокер, диллер, андеррайтер, хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монет Капитал ХХК-д хөрөнгө оруулалт хийв
ИАйТи ХХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай, Тэтгэврийн сангийн үйлчилгээг дагнан хэрэгжүүлэх зорилготой, МТНД (Монголын Тэтгэврийн Нэрийн Данс) ХХК-ийг үүсгэн байгуулж, тэтгэврийн дансыг тус сангийн үйл ажиллагаанд шилжүүлэн өглөө
ТУЗ-ийн хурлаар Монет Капитал ХХК-ийн хувьцааг ИАйТи ХХК-ийн хувьцаагаар солилцон Монет Капитал ХХК-ийг 100 хувь тус компанийн охин компани болгох зорилгоор нэмж хувьцаа гарган Монет Капиталын хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлэхийг зөвшөөрөв
Стратегийн чиглэлд өөрчлөлт оруулсны дараа Намсрай Актив ХХК, Ай Консепт ХХК-иудын дүрмийн сан дахь (EIT) ИАйТи ХХК-ийн эзэмшлийн тус бүр 50 хувийг гүйцэтгэх удирдлагад нь худалдах санал тавьж худалдан, холбогдох гэрээ хэлцлийг баталгаажууллаа
Хувьцаа эзэмшигчидийн хурлын тогтоолоор Ард Даатгал ХХК-ийн 33.0 хувь, Ард Кредит ХХК-ийн 50 хувийг худалдан авахыг зөвшөөрч, Ард Санхүүгийн Нэгдэл нэрэн дор үйл ажиллагаа явуулах шийдвэр гарлаа
ТУЗ-ийн дэргэд Хөрөнгө оруулалтын хороо, Шагнал урамшуулал, засаглал болон нэр дэвшүүлэх хороо, Эрсдэл санхүүгийн хороо, Аудитын хороог байгууллаа
Ард Санхүүгийн Нэгдэл Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй ХАА-н салбарт үйл ажиллагаа явуулдаг Жинст Увс ХК-ийн нийт гаргасан хувьцааны хяналтын багц болох 84.6 хувь буюу 45,028 ширхэг хувьцааг хуульд заасан хугацаанд багтаан блок арилжаагаар худалдан авлаа.
Ард Санхүүгийн Нэгдэл болон иргэн Х.Батхишиг Монгол Шуудан ХК-ийн цаашдын хөгжлийн стратеги, алсын хараан дээр санал нэгдэж, хамтын ажиллагаагаа дараачийн шатанд гаргах зорилгоор хэлэлцээр хийсний үр дүнд Ард Санхүүгийн Нэгдэл Монгол Шуудан ХК-ийн 13 хувийг нэмж авах гэрээг байгууллаа. Уг хэлцлийн дараа Ард Санхүүгийн Нэгдэл нь Монгол шуудангийн 31 хувийг эзэмшиж байна.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь өөрийн 100 хувийн эзэмшлийн Ард Секюритиз үнэт цаасны компанид 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дүрмийн санг нь нэмэгдүүлэн нийт 2 тэрбум төгрөгт хүргэснийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрлийг олголоо.
Крипто Үндэстэн ТЗК Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хийж, менежментийн гэрээгээ баталж, хөрөнгө оруулах шийдвэрүүдээ гаргалаа.
Ард Апп хэрэглэгчдийн тоо 200,000, Ард Кредитын харилцагчдийн тоо 100,000 хүрлээ.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК 2019 оны нийт ашгаас 12.65 хувь буюу 1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар хуваарилахаар шийдвэрлэлээ.
Монголын хөрөнгийн зах зээл дээр Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн үнэлгээ анх удаа 300 тэрбум төгрөгийн босгыг давав. 3 сарын 30-ны өдөр - Ард Апп хэрэглэгчдийн тоо 1 сая хүрэв.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК 2021 оны ашгаасаа нийт 1,333,000,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 46.53 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ. 12 сарын 13-ны өдөр - #БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Mонгол Улсын 1.3 сая хүүхдэд AARD хувьцаа олгохоор боллоо.
рд Апп шинэчлэгдсэн V5 хувилбар руу бүрэн шилжлээ. 12 сарын 15-ны өдөр - Үндэсний төвлөрсөн бус, нээлттэй урамшууллын оноо болох зорилгтой шинэчлэгдсэн Ардкойн 3.0 амжилттай нэвтэрлээ.
100 сая ардкойн устгалд орж зах зээл дээр эргэлдэж буй нийт ардкойны тоо 4.5 тэрбум болж буурлаа.
Ард Санхүүгийн Нэгдэл нь салбар бүрд тогтвортой өсөлтийг хангахын тулд бизнесийн уян хатан, эрч хүчтэй сүлжээг удирдан ажиллуулдаг.
Банк ба Санхүү - Ард Кредит, Ард Секюритиз, Ард
Даатгал - Ард Даатгал, АрдЛайф, Ард
Технологи ба Инноваци - АрдКойн, Ард Апп
Хөрөнгө оруулалт ба Хөрөнгийн зах зээл – Ард Холдингс, Ард Хөрөнгө, Ард Менежмент
Дэд бүтэц ба Хэвлэл мэдээлэл – Монгол шуудан, iConcept, Намсрай Актив