Түмэн Ард хөтөлбөр нь Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд Ард Аппаар дамжуулан олон нийтэд санхүүгийн зөв дадал, хуримтлал бий болгох хэвшлийг зорилготой хөтөлбөр юм. Түмэн Ард хөтөлбөр нь санхүүгийн өдөр тутмын хэрэглээндээ Ард Аппыг ашигласнаар гүйлгээ бүрээсээ Ардкойн олборлох, Ардын Эрхээ нэмэгдүүлж, орлогын нэмэлт сувагтай болох Баян Монголыг бүтээх цогц систем юм.
Түмэн Ард хөтөлбөрт элсэхийн тулд Ард Аппын баннер хэсэгт байрлах “Түмэн Ард” баннер дээр дарж, хөтөлбөрт элсэх нөхцөлийг уншиж танилцан, зөвшөөрнө. Ингэснээр харилцагч та Түмэн Ард хөтөлбөрт элсэж, уригдах эрх нь үүснэ.